Кино бузарлагсад

                   

Би чамд хайртай 2-г үзээд үнэхээр би харамслаа. Энэ хэдэн саяыг олсон ч бай, хэн ч хийсэн бай үзсэн бүх хүмүүсээс өөлөх нь илүү байгаа гэдэгт би итгэлтэй байна. Шулуухан хэлэхэд ингэж кино бузарласны оронд хийгээгүй мөрөөрөө мө...... унжуулаад явж байсан нь дээр. Монголд ер нь хүн чанар гэж зүйл алга. Мөнгө л олж байвал юуг ч эвдээд, яаж ч сүйтгээд хамаагүй бузарладаг болж. Манайхан хэтэрхий их солонгос кино ширтсээр байгаад харь орны уур амьсгал үнэртэж байна. Дээр нь алдаа гэж тоймгүй их. Арай ч дээ гэж уулга алдмаар. Хамгийн нэгдүгээрт анзаарагдсан зүйл нь ивээн тэтгэгч нар үзэгчидээ чимхэж рекламаа хийж байгаа нь таалагдсангүй. Юнител, Пепси, АПУ гэх мэт бүтээгдэхүүнүүд дандаа үзэгдэнэ. Утас бүхэн ногоон зүүлттэй, ууж буй ундаа бүр пепси, хагалж байгаа пивоны шил болгон Боргио юм уу хайшаа юм. Битгий ингэж шааж бай л даа хүүрнүүдээ. Хөвсгөлөөс хот зүглэж үзээгүй шалдан банди брэнд хувцастай, хүзүүндээ шивээстэй байж таарах уу? Хөвсгөлд эсвэл сайн гээчийн хувцасны бутик, шийвээсчид байдаг юм уу? Энийг асуудлыг Мөрөн хотын мисс бүсгүй Бэхэрэ эгчээсээ асууцгаана биз. Таксин дотор Туяахүү ах утсаа шидүүлчихээд зогсоод авахгүй энэ тэр үнэн саак баян ах аа. Амьдралд ойрхон хийх нь кинонд байх ёстой зүйлийн нэг. Хэтэрхий тасархай байвал тамшааж үзэх хүн хэд байх бол доо? Тамшаалсны дараа давтаж үзэх нь битгий хэл дурсмааргүй кино байна лээ. За тэгээд батгана суусан газар өттэй гэгчээр Хангай гэдэг ханхар залуу гарч ирэхээр л нэг проблем үүсч боевик байдал гарна. Харин Дамчаа агсны хэлсэн үг үнэхээр юм бодогдуулсан шүү. Зүс царай нь ч нилээн явсан харагдана лээ удаагүй дээ хөөрхий. Өскө, Эби бол сайн жүжиглэсэн, тэр хүмүүсээс тийм чадал гарсанд нь баярлах хэрэгтэй. 25-тай хирнээ дээд сургуулиа төгсөөгүй, хаа сайгүй түнтэгнэж ээждээ эрхлэх энэ хүүхэн надад таалагдсангүй. Нүүрний том, нүдний жижгийг ч хэлэх үү чаавас. Махлаг мангар охиноо тэжээх гэж Үрлээ аниа турсан байна лээ. За тэгээд таван үг тухтай сольж үзээгүй Мэндээ хүү тансаг костюм углаад Золбоо хүүхний төрсөн өдөр дээр “Би чамд хайртай” гээд хэлээ наасон. Ёо ёо хэзээ ийм хөнгөмсөг явдал, хаана гарч байсан юм бэ? Маш удаан хэмжээнд нарийн гаргах ёстой хайр дурлалын синхромыг хурдан хугацаанд хүчиндэж гаргасан найруулагч буруутай юу? Эсвэл ахмад залуу жүжигчид, алиа зохиол тэрлэсэн зохиолчдын алдаа юм уу? Аливаа зүйлд хүн мөнгөө төлсөн бол сэтгэл ханамжийн баталгаа гэдэг зүйл эдлээд гардаг юм. Харин би мөнгөө нэхэж авмаар байна. Ингэж бузарласан кино, буртаг нь арилаагүй бацааны дурлал харж байсны оронд траншейны хүүхдэд таван чихэр аваад өгсөн нь хамаагүй дээр. Бандгар Баатар найруулагч саяхан туулын эрэг дээр зарагдахгүй байсан 360м2 бүхий хувийн байшин авсан байх юм. Ард түмний арайхийж олсон арав таван цаасыг тэмтэрсэндээ сэтгэл ханаад танкан нүүртэй тарган авгайтайгаа тансагхан амьдрахаар зэхээ биз дээ. Энэ кино ямар их ашиг олсон нь тодорхой байна л дөө. 360м2 байшингийн 1м2 үнэ нь 1300 ам.доллар гээд бодохоор хэдэн янчаан гарч байна? За яахав чадаж байгаа юманд арга байхгүй. Хуучны жүжигчид байсан тулдаа амаа хамхиад гарч байгаа үзэгчидэд баярлах хэрэгтэй. Брэнд болсон киног хальсаар биш видео хэмжээнд хийсэн Баатар студийн хамт олон яллаа. Баяр хүргэе танай хамт олонд.

 

Америк хөл бөмбөгийг шавхайн дунд хамгаалалтын өмсгөлгүй дэлхий дээр ганцхан Монгол хүн л тоглоно тэ? Бахархая цөмөөрөө

 

Болд бол ерөөсөө ч жүжиглэж чадахгүй байсан хэтэрхий их биеэ бариад байв уу даа хөөрхий. Өрөвдөе бүгдээрээ

 

Инээж буй энэ тэр бол ерөөсөө л нэг тийм хиймэл төрх. Ичье бултаараа

 

Энэ тэгээд 25-тай хүүхэн үү? Арай хөгшин юм биш үү? Санаа зовъё хамуудаа

 

Золбоогийн нүүр дэлгэц дүүрээд л сайхан харагдаж байна шүү лүд гэж. Дэлгэц эвдрэх вий дээ цус гэж

 

Хэн нь залуухан харагдаж байна? Мэдээжийн юм асуухиймаа

 

Дархадын хүүд шивээс нь сайхан зохижээ. Хөвсгөл явж хийлгэдэг ч юм уу?

 

Элбэгдорж гуай кинонд тоглодог нь ёстой илүү шүү. Улстөрч хүн ялангуяа улсын ерөнхийлөгч хүн ингээд дарвайх завтай явж байна уу? Цаана чинь ханиад хамхай, утаа униар гээд шийдэх асуудал зөндөө байна шүү. Арай ч дээ эсэргүүцье ард түмээн

 

Юнителийн ногоон уутыг ёолкны тоглоомон цасаар хаасан нь яаамай даа. Ногоон өнгө харахаас л дургүй хүрээд байсныг хэлэх үү. Залхая олуулаа

Сэтгэгдэлүүд:

1. Nini | 2009-11-06 18:13:20
2. tarot (зочин) | 2009-11-06 18:18:18
hahaha sanal neg bnii nadad ch gesen eruusuu taalagdaagui ee zugeer l duundaa zoriulaad clip, iveen tetgegchdee zoriulaad reclam hiichihsen yum bish uu?! hairan shan kinog gutaachihsan!!!!
3. blogtoihun | 2009-11-06 18:28:22
яанаа... ккк
4. ТУС | 2009-11-06 18:40:43
киноны хэллэг харилцан яриа гэж 25ын муу орчуулгатай кино шиг, нэг их модон хэллэг тээ, аз жаргалгүй амьдармааргүй бна ч гэх шиг
5. *САЙХАН САНАА* | 2009-11-06 18:41:23
хэхэ
6. Таалагдах албагүй | 2009-11-06 20:38:16
heleel bsan bi ali erteedees ta nar yu geed bailaa da?
7. p.mardai | 2009-11-07 12:38:51
ХА ХА ХА ХА Х АХ АХ АХА ХАХ АХ ХА
8. zochin (зочин) | 2009-11-07 17:21:39
minii xuu tegvel ternees iluu garax yumaa xiicheed l nuur bardam tegj xutsaachdee!
9. Bor Huu (зочин) | 2009-11-07 17:31:34
Xaaxaa chi naad kino taivan bailga huuhee.
10. Баяраа | 2009-11-07 17:36:11
Октябрын баярын мэнд!
11. Таалагдах албагүй | 2009-11-07 17:48:59
chadaltai bol ID-aaraa orj ireed hutsatsgaa. heneer yu gej bichuulehee zaalgah uu? soliortsgoo
12. Н.БЭХЭРЭ | 2009-11-07 18:24:54
Heleh gesniig bugdiig n l heltsen bn. Chadku bol bolichih heregtei sh dee hen ted naraas bi chamd hairtai 2 iig guigaav.
Neree solivol taarna.
Ner mer hasaarai Ochko guai
13. Таалагдах албагүй | 2009-11-07 18:38:02
hehe. chi hovsgoliih bish bol bi yahav arilgii hehehe
Киног нь үзсэнээс зохиолыг нь уншаад толгой дотороо киногоо бүтээсэн нь дээр юм байлээ. Зохиол бол нь ярихийн аргагүй сайн. Киноны хувьд бол яахав дээ. Угаасаа кино урлаг монголд сайн хөгжөөгүй хөгжих гэж оролдож байгаа юм чинь дээ. Шүүмжлээд ч бас яахав. Хүмүүст кайф өгсөн л болоо шүү дээ. Дүрүүдийн хувьд Нөгөө энүүн дээр байгаа Хангай сонгосон гэсэн.
15. Н.БЭХЭРЭ | 2009-11-07 22:59:43
Ундрал Болд хоёрыг Баатар л сонгосон байж таараа ш дээ. Урлаг хөгжих гэж ядаж байгаа гээд хуучны бүтээлээ алаад байна гэдэг сонин л байна. Иймхэн юмнаас кайф аваад байгаа хүмүүс харин сонирхолтой байна шүү
16. bomberder | 2009-11-07 23:02:54
hendee heleh ve odoo??? end hashigachaad ted tooh bish tiv delhii damjaad zoos tsugluulj yavaa sh dee 1-r angiih ni nereer mungu tuntiilgejl baigaa yum daa
Бэхэрэ эгч Баатар сонгоогүй. Харин Хангайгийн дүрд тоглосон залуу чинь хэн билээ тэр сонгосон гээд сонин дээр ярилцлага өгсөн байна лээ.
Энэ 2ыг царайны хувьд төстэй болохоор нь сонгосон гэсэн.
19. Н.БЭХЭРЭ | 2009-11-07 23:08:19
эгч нь үлгэрт итгэдэг наснаасаа өнгөрчихсөөн эгээн дүү.
Гүэ яахав дээ. Тэр мөнгө нь монголын киноны хөгжилд бага ч гэсэн тус болно л гэж найдахаас.
Зө зө би үлгэрт итгэдэг жоохон нусхай бацаан болго.
22. Н.БЭХЭРЭ | 2009-11-07 23:10:29
Ишшш дээ тэгээд царайг нь биш чадварыг нь харж сонгохгүй яасын бол доо. Хэзээнээс найруулагч жүжигчдээ сонгохгүй туслах жүжигчин жүжигчдээ сонгодог болоов ход ход
Давхар дүрүүдийн найруулагчаар ажилсан гэсийшдээ наад залуу чинь. Харин тхх чадварыг нь биш царайг нь харсан л байна лээ. Дээр нь болдыг тоглуулсан шалтгаан нь их хүн үзэж мөнгө олох гэсэн бас нэг пи ар юм байлгүй дээ.
Та ер нь юу гэх гээд байнаа. Мэссэнжирт ороод ир үзэлций хахахаха.
25. Н.БЭХЭРЭ | 2009-11-07 23:16:20
Хүссэн хүн найруулагч хийж кино бүтээх юм даа хөөрхий. Угаасаа л мөнгөний кино л доо. Гэхдээ Болдоороо мөнгөө олчихгүй Би чамд хайртай киноны нэрийг ашигладаг нь хамгийн хөгийн байгаа байхгүй юу. Баатар урлагийн Янжинлхам бурханаас айдаггүйн байх даа золиг чинь.
Манууст хүртээлгүй юм чиндээ хог гэж.
27. Н.БЭХЭРЭ | 2009-11-07 23:21:16
Хүртээлгүй гээд өнгөрч чадахгүй эгч нь хэл амаа билүүдээд байгаам. Баатарын хаяг байвал үзэгчдээ хүндлээд киноныхоо нэрийг солино уу гэсэн уртаас урт захиа явуулахад бэлэн байна.
28. Таалагдах албагүй | 2009-11-07 23:36:17
hehe. gehdee l nadad huuchnii saihan kinog alsan ni taalagdaagui yum aa.
29. Ганхүү | 2009-11-07 23:47:35
Сайхан атаархажээ та! Надад лав таалагдсан.
30. Таалагдах албагүй | 2009-11-08 01:02:09
aan. hend ch taalagdaj bno, bas ul taalagdaj bno. hen ch magtaj bno bas ul magtaj bno
31. Ганхүү | 2009-11-08 08:52:49
аанха тийм шүү. Мэндээгийн шивээс бол үнэхээр илүү байсан
32. JIooBдон | 2009-11-09 17:11:32
ЯМар ч киноны 2р анги өмнөхөөсөө илүү болдоггүйшд угаасаа
33. Мармелад | 2009-11-09 18:22:15
паах хангай сонгоод байхдаа яадын
хангай сонгосон бол найруулагчдаа нам долигонож дээ
тэр ундрал чинь баатрын эхнэр гээ биздээ баатар л сонгоо биз
34. scratch777 | 2009-11-09 21:42:17
SAR GARNAA OCHOO...Bi bichleg hiinee!!!
35. Цөмөөхөй serenity | 2009-11-10 16:02:52
энэ киног өөскө бараг авч явсан дөө бас тэр таксины жолоочтой хэсэг байна энэ хэд бол сайн байсан аа харин урдны ангитай авцалдуулах гэж хэт их хичээгээд алсан юм зөндөө байсан нээрээ эби бас сайн
36. Bat_tse_tseg | 2009-11-10 16:45:11
Яанаа би энэ киног лаг гоё кино л гэж боджийсон. ТЭр болдын шивээс л илүүдэл болцийн.
37. Далийн ягаан | 2009-11-12 22:19:12
үзэээд шааааал урам хугарсан,,,тэр зохиол бол бол тасарцышт уул нь,,,нэгл үсэрсэн үйл явдалтай...Нээх сонин санагдсан
38. Таалагдах албагүй | 2009-11-12 22:20:49
nadaa bol tui taalagdaagui unen J8
39. Julia_976 | 2009-11-12 22:23:33
Надад таалагдаагүй.20 гарсан хүүхэн нойтон хувцастай орж ирэхээр ээж нь би тайлаад өгье гэхээр охин нь би гээд л нэг их зууралдаад бсан.
40. Таалагдах албагүй | 2009-11-12 22:29:19
harin tiin. yumand chin amidral bh heregtei sh de. bi anh ingeel jaahan bichsen chin banjigiihan nadruu chin userch dairaal, boroolj hutsaal suid bolson...
41. muuzaluu | 2009-11-12 22:34:41
Х.Совингийн "Би чамд хайртай - 20 жилийн дараа" туужийг нь кино зохиол болгоод хийсэн үнэхээр хэдэн хувь илүү сонирхолтой кино болох байсан гэж боддыншт.
42. Таалагдах албагүй | 2009-11-12 22:37:13
iveen tetgegch nartaa zoriulaad reklam, duundaa zoriulj klip, avgaidaa zoriulj buzarlasan kino
43. Lovely_Lady | 2009-11-16 15:06:38
nadaa ch bas unendee taalagdaagui bugd goe goe geed bhaar ni uzsen chini yu vee l gej bodson
44. Lovely_Lady | 2009-11-16 15:07:35
huuchinii jujigchid togolson ni saihan ch undral huurhii ue ni ungurchdee tsagtaa huurhun l huuhen bsan shde targalj ene ter yasan ch hurdan hugshirdii jiremsen bgaa ni boluu sevh mevh ch bjiih shig

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.